Байнгын хороодын хурлууд хойшлогдлоо

Байнгын хороодын өнөөдрийн 09:00 цагт эхлэх хурлууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байжээ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу шинээр томилогдох сайдуудын асуудлыг, мөн хэлэлцэх байв. Ийнхүү сайд нарын асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ