Сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж эхэлжээ

Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг бол яах аргагүй ухаалаг утас. Ухаалаг утас бол өнөөгийн нийгмийн харилцааны гол хэрэглүүр болсон билээ. Гар утсыг бид өдөр тутамдаа хэрэглэдэг, бид хувцас шиг биедээ хамгийн ойр байлгадаг. Үнэхээр л утасгүй интернетгүй үед яаж болоод байсан юм болоо гэж гайхмаар. Гэвч амьдрал дээр ямар ч зүйл “үнэгүй” байна гэж байдаггүй. Танд хялбар, амар, зугаацуулах мэдрэмжийг өгдөг ч эргээд таниас “авах” нь их юм. Гар утасны хор хөнөөл бол тамхинаас илүү хортой гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог аж. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг байна.
Нийслэлийн 84-р сургуулийн захирал сурагчдынхаа эрүүл мэнд, сурлагад нь сайнаар нөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Энэ бол сурагчдыг ухаалаг утасны хэрэглээг хязгаарласан аж. Хүүхдүүд хичээл дээрээ утсаа оролдож анхаарал сарних, хийчээл хийх үр бүтээмжийг бууруулдаг энэхүү хэрэглээг зогсоосноор сурлагын чанар сайжирна гэж үзсэн байна. Мэдээж гар утасны хор хөнөөл их гэдгийг мэддэг учраас хамгийн түрүүнд сурагчдынхаа эрүүл мэндийг бодсон хэрэг.
Гар утас хүүхдэд хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтэд судалгаа маш их байдаг. Тухайлбал,профессор Lennart Hardell20 наснаасаа өмнө гар утас хэрэглэж эхэлсэн тохиолдолд тархины глиал эсийн хавдар болох глиома-аар өвчлөх эрсдэл 5 дахиннэмэгдэнэ хэмээн дүгнэсэн ба тэрээр 12-аас бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээг хасч, 20 –иос бага насныхны гар утасны хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг гаргажээ.
20 наснаасаа хойш гар утас хэрэглэсэн хүмүүст энэ магадлал 2 дахин ихэсдэг гэнэ. Үүнээс үзэхэд цахилгаан соронзон долгион нь хөгжиж буй залуу тархинд илүү муугаар нөлөөлдөг аж.
Гэтэл бид гap утсыг тархинаасаа 1-3 см-ийн зайтай л байлгадаг шүү дээ. Өдөр шөнөгүй компьютер дээр тоглож, утсаар ярьж, мессеж бичдэг хүүхдүүдийн бие организмд ямар их хор нөлөө учирч байгаа нь ойлгомжтой. Бага насны хүүхдүүд тэрнээсээ болоод нүдний хараа муудах, уураг тархи өөрчлөгдөх, цусны өвчтэй болох, арьс өвчилж харшилтай болох зэрэг шинж тэмдгүүд их байдаг.
28-р сургуулийн багш:
-Танай ангид хичнээн хүүхэд ухаалаг утас хэрэглэж байна вэ?
- Манай ангид дунджаар таван сурагч л ухаалаг утастай байх. Би 6-р ангийг дааж авсан. Яахав бага ангиасаа дунд ангид орж ирж байгаа хүүхдүүд болохоор багшийн үгнээс гарна гэж байхгүй. Багшийн үгийг сайн хүлээж авдаг. Манай ангид утастайгаа байнга оролддог, тоглодог 2 хүүхэд байдаг. Бусад нь бол гайгүй. Аль болох хэрэглүүлэхгүй, авч өгөхгүй байхыг эцэг эхчүүдээс хүсдэг.
-Та байнга тоглодог утсаа оролддог хүүхдүүдийнхээ эцэг эхтэй нь уулзаж, хэлсэн үү?
-Миний хувьд ээж аавд нь хэлж, шаардлага тавьсан. Харин тэр хүүхдийн ээж аав хоёр нь салчихсан юм байна лээ. Аав нь хааяа уулзахдаа хүүхдээ эрхлүүлээд дуртай юмыг нь авч өгөөд байдаг юм. Тэгээд л хүүхэд нь ухаалаг утастай болсон гэсэн. Ээжийнх нь зүгээс шаардлага тавьж байгаа гэсэн.
-Танай сургуулийн бусад ангиудын хувьд таныг хичээлээ зааж байхад утсаа оролддог, хичээлээ анхаардаггүй зүйлс ажиглагддаг уу?
-Бага, дунд ангийнханд бол ингэх нь гайгүй. Харин ахлах ангийнхан ухаалаг утастай хүүхдүүд байдаг. Тэгээд ажиглаад байхад хичээлдээ дургүй, хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд л ихэвчлэн хичээл дээр өөр зүйл хийгээд сууж байдаг. Тэгээд багшийн нүдэн дээр байнга хэрэглээд байхгүй ч бусад үед маш их хэрэглэдэг. Утас, чихэвч зүүгээд л. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муу нөлөөтэй шүү дээ. Наад зах нь мартамхай болгодог.
- Танай сургуулийн хүүхдүүдээс ухаалаг утсаа хүнд дээрэмдүүлж байсан тохиолдол бий юу? Нэг талаараа энэ утас бол маш их эрсдэл дагуулж байгаа шүү дээ.
- Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдүүдийн хэлж байгаагаар тийм зүйл мэр сэр гардаг гэж байсан. Үнэтэй утас бол маш их эрсдэлтэй. Том хүүхдүүд дээрэлхэж авна, дээрэмдүүлнэ гэх мэт. Тиймээс эрүүл мэндээ бодсон ч, сурлагаа бодсон ч энэ хэрэглээг хязгаарлах нь л зөв байх.
Гар утас үнэтэй байх тусмаа хортой. Яагаад гэвэл өндөр өртөгтэй утаснаас интернэтэд холбогдож, зурагт хүртэл үзэж болж байна. Тийм учраас хүчин чадал өндөр байх тусам түүний ялгаруулах цахилгаан соронзон долгион ихэснэ гэсэн үг. Статистик тооцоогоор өдөрт 10-60 минутын хугацаатай утсаар ярилаа гэж үзэхэд эргээд бие организмыг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулахад 8-14 цаг шаардагддаг.
Өнгөрсөн оны эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаасгар утасны хэрэглээ нь хавдар үүсгэх шалтгаан болох боломжтой хэмээн зарласан. Гар утас огт хэрэглэдэггүй хүний биед 4 хувийн DNA-гийн гэмтэл үүсэж байхад, гар утас хэрэглэдэг хүний биед 40 хувийн DNA-гийн гэмтэл илэрч байжээ. Энэ нь хавдрын эсүүд маш ихээр үржиж, амархан томорч байна гэсэн үг юм.
Тэгэхээр гар утасны долгион нь хүний яс, зөөлөн эдэд хэдэн нэвтэрч, тархи, мэдрэлийн эд эсэнд шимэгдэж байдаг нь тогтоогджээ. Удаан хугацаагаар гар утсаар ярихад (6-аас дээш минут) чих, тархины эд эс халж эхэлдэг бөгөөд энэ нь толгой өвдөхөд нөлөөлдөг.
Бяангол дүүргийн иргэн С.Мөнх-Эрдэнэ:
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Танай хүүхдүүд ухаалаг утас хэрэглэдэг үү?
-Би 2 хүүхэдтэй. Том нь охин, 9-р ангид сурдаг. Дүү нь эрэгтэй, 5-р ангид сурдаг. Манай охин ухаалаг утас хэрэглэдэг. Харин хүү маань байнга утсаа гээдэг болохоор жирийн нокиа барьдаг.
-Ер нь ухаалаг утас хэр хортой байдаг бол. Та энэ талаар мэдэх үү?
- Их л хортой байх гэж боддог. Охин маань хичээлээ хийхгүй утсаа оролдоод суучихна, интернетед холбогдоно, чихэвч зүүнэ. Энэ бүхэн өөрийнх нь биед хортой гэдэг нь илрээд байгаа юм. Тухайлбал хүн 2, 3 дуудуулж байж сонсох жишээтэй. Тэгээд заримдаа хараа муудаад байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол ухаалаг утаснаас болж байгаа гэж үзээд бид охиныхо хэрэглээг багасгахаар шийдсэн. Тэгээд охиноо гарбөмбөгийн дугуйланд оруулсан. Харин хүү маань зав л гарвал аав, ээжийнхээ утсаар тоглох гээд л, компьютерийн ард суух гээд л байдаг. Үүнийг нь болиулах гэж бид хүүгээ хөлбөмбөгийн дугуйланд явуулж байгаа. Харин талбай дээр тоглож байхдаа л утсаа алдчихаад байгаа юм.
Утахын их сургуулийн хийсэн нэгэн судалгаагаар гар утаснаас цацардаг хүчтэй богино долгион нь ялангуяа хүүхдийн нүдний хараанд их муугаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Үүнтэй ижил төстэй олон судалгаагаар энэ долгионууд нь хүний нүдний бүтцэнд, улмаар хараанд муугаар нөлөөлж байдаг нь тогтоогдсон байдаг.
Тэгэхээр энэ бүгдээс харахад ухаалаг гар утас хүүхдэд хор нөлөөтэйг маш олон судалгаа харж байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, зан аашнаас харахад л хангалттай харагдаж байна. Тиймээс ЕБС-иудын сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж, хойч ирээдүй үеэ технологийн хохирогч болгохгүйн тулд эхнээс нь эцэг эхчүүд маань анхааралдаа авах хэрэгтэй мэт. Хэрэв үнэхээр шаардлагатай гэвэл ярихаасаа илүү месеж бичих, чихэвч, микрофон ашиглаж ярих нь арай хор багатай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцан гар утасны хор хөнөөлийг ойлгуулж, харилцан тохиролцож хэрэглээг нь анхаарвал зохистой.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ