Читад Чингис хааны цогцолбор байгуулна

ОХУ-ын Читийн районы тэргүүн Николай Селезнев “Чита-Чингис хаан” нэртэй аяллал жуулчлалын цогцолбор байгуулах гэж байгаагаа мэдэгдээд энэ ажилд шаардлагатай 2,5 тэрбум рублийн 1,7 тэрбумыг нь янз бүрийн салбарын хөрөнгө оруулалтаас, 821 саяыг нь төсвөөс гаргана гэлээ.
“Сибирийн хэлэлцээр”-ийн зохицуулах зөвлөлийн хуралдаан дээр түүний хэлснээс үзэхэд Засопка, Шишков, Верх-Чита гэсэн гурван суурингийн нутагт байгуулах аялал жуулчлалын “Чита-Чингис хаан” цогцолбор нь буриад, эвенк соёлыг харуулсан музей, монгол угсаатны амьдралыг харуулсан гэр байрууд байх гэнэ.
Засопк тосгонд гэхэд л 82 га талбайд казах цогцолбор байгуулж казах отго, харуул, урлал, дархны газар, халуун ус, амбаар сарай бүтээнэ.
Эвенк цогцолборт нь ардын аж ахуй, амьдралыг дүрсэлсэн цогцолбор байгуулах бол буриад цогцолборт Чингис хааны гэр, буриадын 11 ард түмний түүх уламжлалыг харуулсан музей байх юм байна.
Одоо энэ цогцолборууд руу явах авто зам, дэд бүтцийн зураг төслийг гаргаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ