"Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа бүх дүүргүүдэд зэрэг эхэлнэ

Өнөөдөр Нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Их эзэн Чингис хааны талбайд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээлтийн цан цохиж эхлүүлнэ. Цан цохихтой зэрэгцэн төвийн зургаан дүүргийн талбайд их хотын хямдралд нэгэн зэрэг эхлэх юм. Дүүргүүдэд

  • Хан-Уулдүүргийн2 дугаар хороо “ Ажилчны алдар”талбайд
  • Сүхбаатардүүргийн4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж
  • Сонгинохайрхандүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав”
  • худалдааны төвийнгадна талбайд
  • Баянгол дүүргийн19 дүгээр хорооАрд-Аюушийн гудамж
  • “Смарт”худалдааны төвийн гадна талбайд
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооТусгаар тогтнолын талбай
  • Баянзүрхдүүргийн4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд болно.


Чингис хааны талбайдзохион байгуулагдах “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдаандүндэснийтомоохон үйлдвэрлэгч, импортлогчхудалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”,“Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагуудоролцож тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнддараах хямдралыг зарлана.Үүнд:

- Арьс шир үйлдвэрлэлийн холбоо- Бараа бүтээгдэхүүнийг30-50%- аар хямдруулна.
- “Буян” ХХКөөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг- 50%
- “Вест shoes” ХХКөөрийн үйлдвэрлэсэн барааг /гутал/- 50%
- “Эксклюзив”ХХК /оёдлынүйлдвэр/нэрийн барааг 50% -ийн хямдралтайгаар худалдана.

  • Хүнсний үйлдвэрүүдээс:“Талх чихэр”10м – ын урттай баярын бялуу, “Багет” талхныамталгаат худалдаа
  • “Өгөөж чихэр боов” ХХК“Өгөөж –Боорцогны хорхойтон“ тэмцээн
  • БатбайгальХХКНийслэлийн ойд зориулсан Баярын
  • бялууны амталгаат худалдаа
  • “НВЦ” ХХКШарсан өндөгний амталгааг тус тусзохион байгуулна.
  • Мөн “Саян-Уул” ХХК, Мах маркет ХХК-иуд мах, махан бүтээгдэхүүнийг 10-20 хувиар хямдруулна.
  • Чансаа- Хан хөхийхолдингХХК-Хавар, намар, өвлийнгутлаа 20-50%- иар хямдруулан, худалданавалт тутамд автомашиныхонжвортой сугалааг явуулна.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд энэ өдөр Чингис хааны талбайд халуун хоолны амталгаат худалдаа, үйлчилгээг зохион байгуулна.
Чингис хааны талбайд худалдаа үйлчилгээ гаргах асар, тайз засалтыг Ай концепт ХХК хариуцан гүйцэтгэнэ.
Чингис хааны талбайд зохион байгуулагдаж буй худалдаа үйлчилгээнээс гаднааж ахуйн нэгжүүд өөрсдийн салбаруудаар10-50 %-ийн хямдралтай, бэлэгтэй, хонжвортой худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүндээ доорх хямдралыг зарлаж их хотын иргэддээ бэлэг барина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ