Украины сонгуулийн дүнг Орос хүлээн зөвшөөрлөө

Украин дотооддоо тэмцэлдэхбиш, харин бодит асуудлаа шийдвэрлэх төр засаг тус оронд бий болох нь Оросын хувьд чухал юм гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгджээ. Украинд болсон парламентын сонгуулийн дүнг Оросын тал хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж тэр тэмдэглэжээ.
“Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна, бие биетэйгээ сөргөлдөж, Украиныг Баруун, Зүүн тийш чангаацалдах биш, харинулс орны өмнө тулгарч буй бодитой асуудлуудыгшийдвэрлэх төр засаг тус оронд бий болох нь бидэнд маш чухал юм” гэж тэр хэлсэн байна.
Орос улс тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк болон Луганск Ард Улсад болох сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэж Лаврос бас мэдэгджээ. Сонгууль арваннэгдүгээр сарын 2-нд болох юм.
Энэ сонгуулийг Украин болон дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрөхгүй гэж Украины ерөнхийлөгч Петр Порошенко арваннэгдүгээр сарын 2-нд мэдэгдсэн юм. Энэ завсар олон хүнхоргодох байранд нуугдахад хүрч байна. “Энэ бүх явдал зогсож, хэзээ нэг гэр орондоо харьж болох юм бол. Хичнээн хугацаагаар энд шалан дээр новширч хэвтэх болж байна” тэдний нэг хэлжээ.
Энэ хүмүүс Донецк хотоос холгүй орших Петровка тосгон суудаг байна. НҮБ-ын мэдээлснээр,энэхүү мөргөлдөөний улмаас Украинд олон зуунмянган хүн орон гэрээ орхин явахад хүрсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ