“Ус бидний амьдралд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эй Си Эф Монгол олон улсын байгууллага, Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар хамтран ЕБС-ийн 7-11-р ангийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” гэрэл зураг, дүрс бичлэгийн уралдаан зарласан билээ. Уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг Монголын Урлагийн зөвлөлийн ХААН Банкин дахь "Улаан гэр" галерейд өнөөдөр 17 цагт дэлгэнэ. Үзэсгэлэн 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 9:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй олоннийтэд нээлттэй байх юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ