Мадонна хуримын хувцсаа худалдах гэж байна

Нэрт дуучин Мадонна дуудлага худалдаанд ороцохоор шийдсэнийг Hello сайтад мэдээлжээ. “Juliet’s Auction” ордон арваннэгдүгээр сарын 7-8-нд Беверли-Хиллзд дуудлага худалдаа явуулах гэж байгаа юм. Поп дуучин 1985 онд Шон Пеннитэй гэрлэхдээ өмссөн хуримын даашинзаа худалдахаар шийдсэн байна.

Үүний анхны үнэ нь 60 мянган доллар ажээ. Иж бүрдэлд ураг барилдахад өмссөн энэ даашинзнаас гадна торгон ороолт, гутал орж байна. Ер нь Мадонна өөрийн өмсөж, хэрэглэж байсан 140 гаруй эд өлгийн зүйлийг худалдах бодолтой байгааг бас мэдээлж байна.

Дуучны хувцасны үнэ ойролцоогоор 500 мянга орчим доллар болохыг шинжээчид хэдийнэ тооцоолжээ. Шон Пенн, Мадонна хоёр дөрвөн жил ханилан суусан бөгөөдхүүхэд гараагүй юм. Дуудлага худалдаанд дэлхийд нэртэй дуучин бүсгүйн төдийгүй, Жон Леннон, Курт Кобейн, Дэвид Боуи зэрэг нэр цуутай хүмүүсийн эд зүйлсийг тавихаар төлөвлөж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ