11 хүн хар тамхины хэрэгт холбогджээ

Цагдаагийн байгууллага нь энэ сарын 13-наас 27-ны хооронд 11-н холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах Playback интернет тоглоомын газарт энэ сарын 13-ны өдөр иргэн Ч, М, Б, А, Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн хэрэглэсэн.
Мөн 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь энэ сарын 15-ны өдөр 23 грамм Канабисыг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс 1кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.
Харин Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага энэ сарын 22-ны өдөрилрүүлэн шалгаж эхэллээ.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух иргэн Ч гэгч нь 8кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн.
Дээрх этгээдүүдийг МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.
2014 он гарсаар энэ төрлийн нийт 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөдсүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал, 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ