ТЕГ-ын цогцолборыг сургуулийн зориулалтаар ашиглана

“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг ТӨХ-ны нээлттэй дуудлага худалдаагаар 10,800,450,000.00 төгрөгөөр худалдсан. Тус дуудлага худалдаа нь өнгөрсөн сарын 23-ны өдөр болсон бөгөөд “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн ялалтаар өндөрлөсөн юм.
Тус компани нь энэхүү барилгыг цаашид сургуулийн зориулалтаар ашиглахаар болж байгаа ажээ. Түүнчлэн шинэ сургуулиа компанийнхаа нэрээр нэрлэх гэнэ.
Анх 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын 397 дугаар тогтоолоор баригдаж эхэлсэн “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан дээрх барилга нь БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байдаг юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ