30 орчим литр цусны нөөцийг бүрдүүлэв

Манлайллын түүчээ болсон “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид болох “Шинэ ялалт” багийн залуус өөрсдийн хэрэгжүүлж байгаа төслийн нээлтээ өнөөдөр Цусны төвд хийлээ.

Дэлхий нийтийн судалгаанаас харахад гурван хүн тутмын нэгэнд амьдралынхаа явцад цус сэлбэх хэрэгцээ гардаг байна. Манай улсын хэмжээнд цусны нөөц нь анхаарах ёстой асуудлын нэгт зүй ёсоор багтдаг тул залуус сайн дураараа цус хандивлах хүмүүнлэгийн арга хэмжээг ийнхүү зохион байгуулжээ. “1 донор – 3 амьдрал” сайн үйлсийн аянд төслийн шилдэг 90 залуус, сайн дураараа хамрагдаж буй залуус болон олны танил хүмүүс ч бусдад үргэр дуурайлал үзүүлж, манлайлагч залуусын үйл ажиллагааг дэмжин оролцлоо.
Цусны төвд өрнөсөн өнөөдрийн сайн үйлсийн арга хэмжээнд100 гаруй хүн хамрагдаж, 30 орчим литр цусны нөөцийг бүрдүүлсэн байна. Тэдний дунд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, МУГТ П.Сэрдамба нар хүрэлцэн иржээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ