АН-ын бүлгийг Ерөнхий сайдын асуудлаар хуулийн дагуу завсарлага авах ёстой гэв

Чуулганы 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн пүрэв гарагийн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулсаны дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал хэллээ. Тэрбээр “ Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төсөлд 28 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан. Уг асуудлыг хэлэлцэлгүй 10 гаруй хонож байна. “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дууссан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн гишүүд дотроо ярилцах зүйл байгаа учраас байнгын хороог хуралдуулаагүй.
АН-ын бүлэг хуралдаж дуусахыг хүлээсээр өнөөдрийн чуулган 15 цагт эхэлж байна. Уг нь УИХ-д орж ирж байгаа асуудал хуулийн хугацаатай. Ажлын тав хоногт хэлэлцэх ёстой. Хэлэлцэх асуудлын хуулийн хугацаа дууссан учраас АН-ын бүлгийг завсарлага авсан гэж үзэх ёстой юу. Төрийн байгууллатын байнгын хороог хуралдуулах ёстой юу. Албан тушаалтай холбоотой асуудлыг удаан хугацаагаар хойш тавьдаг жишиг тогтлоо. Давхар дээлний асуудлаар УИХ-ар 146 хоног, Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг 40 хоног, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын асуудлыг 14 хоног хэлэлцсэн. Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй бас л хойш тавьж байна. Хариуцлага тооцвол тооцоод, тооцохгүй бол кнопоор нь шийдээд яв л даа. Одоо УИХ-ын хуралдуулахаас өмнө Төрийн байгууллалтын байнгын хороог хуралдуулж, АН-ын бүлэг завсарлага авсан эсэхээ зарлаад явмаар байна. Намын эрх ашгаас илүү улс эх орны асуудлыг чухалд тавиач ээ” хэмээв.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дараг А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар “Шудараг ёс” эвслийн бүлгийн авсан завсарлага дууссан. Одоо Төрийн байгууллатын байнгын хороо хуралдаж, “АН-ын бүлэг завсарлага авах шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу завсарлагаа аваад явах ёстой” гэсэн юм.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ