Хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй иргэдийг илрүүлжээ

Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан таван хүнийг хилчид илрүүлжээ. Тэд алт хайх зорилготой явж байсныг тогтоосон байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн Ульханы заставын хариуцсан хэсэг, улсын хилээс 4.5 км-ийн зайтай Онон голд загасчилж байсан хүмүүсийг илрүүлжээ. Эдгээр иргэдээс хоёр нь Украин, Канадын иргэншилтэй нэг, Монгол гурван иргэн байсан бөгөөд тэд хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй байсан ажээ.
Гадаад иргэдийн хувьд тэднийг орон нутгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлж, өөрийн гурван иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ