Дөнгөж төрсөн хүүхдээ хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Амьдралын боломж тааруу, төрсөн эцэг нь байхгүй, эсвэл хүсээгүй хүүхэд гэх мэт шалтгаанаар төрүүлсэн хүүхдээ хаях тохиолдол манай улсад багагүй гардаг.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ноос 28 –нд шилжих шөнө төрөөд 24 цаг болоогүй хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Иймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн ч хүүхэд нь хаана байгаа нь буюу хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг Улаанбаатар хотын ГХТГ-т яаралтай мэдэгдэнэ үү.
Мэдээллийн нууцыг чандлан хадгалж, өндөр үнээр худалдаж авна. Харилцах утасны дугаар 93022480, 99095223.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ