Хуурамч картаар гүйлгээ хийсэн 2 хятадыг барьжээ

БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан 2014 оны 10 сарын 27-ны өдөрхуурамч гүйлгээ хийж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийгөөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлджээ.
Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна.
БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээхөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэрээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулж, түүгээрээхуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч, улмаар БНХАУ уруу гуйвуулдаг аж. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг холбогдохгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ