Прокурорын цалинг шинэчлэн тогтоох тухай хүсэлт хүргүүллээ

Монгол Улсын Прокурорын Байгууллагын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “… прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана …”, мөн хуулийн 34-р зүйлийн 34.2 -т “… прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан.
Хуулийн дээрх заалт болон прокурорын байгуллагын ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлтийгУИХ-ын дарга З.Энхболд, нам эвслийн бүлгүүдэд хүргүүллээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХМОНХАлба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ