Цэцэрлэгийн тарах цагийг хойшлуулахыг хүсчээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулах хүсэлтэй албан бичиг ирсэн байна. Уг санаачилгыг “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос гаргасан бөгөөд олон мянган эцэг эхчүүд цахим ертөнцөөр дамжуулж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 75 мянга гаруй эцэг эхийн төлөөлөл болгож бичсэн бөгөөд цэцэрлэгийн тарах цагийг нэг цагаар хойшлуулах хүсэлтэй байгаа гэнэ. Төрийн өмчит цэцэрлэгүүд 17:00 цагт тардаг бөгөөд хүүхдүүдээ авахын тулд ажилтай эцэг эхчүүд ажлаа таслах, хоцорч авах гэх мэт хүндрэлүүд байдаг.Тиймээс олон мянган эцэг эхчүүдийн хүсэлтийг харгалзан цэцэрлэгүүдийг 18:00 цагт тараах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Цэцэрлэгийн ангийн багш нар ээлжлэн өглөөд нэгцагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад ямар нэгэн төсөв мөнгөнд өөрчлөлт орохгүй гэдгийг ч мөн тусгажээ. Тус уриалгын хариу одоогоор ирээгүй гэнэ. Ямартай ч ихэнх албан байгууллагууд 18:00 цагт тардаг учир энэ цагт тааруулан хүүхдүүдээ авахад боломжтой гэж үзсэн байна. Олон хүн энэ уриалгыг хүлээж авч, нааштай шийдвэр гарахыг хүлээж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ