“Монгол-93” шатахууныг нөгөөдрөөс нийлүүлнэ

Монгол Улс Дорнод аймгийн “Петро Чайна”-аас Хятадад түүхий газрын тос нийлүүлж, Өвөрмонголоос шатахуун авахаар болсон.

“Монгол-93” нэртэйгээр нийлүүлэх шинэ шатахууныг нөгөөдрөөс эхлэн манай улсад албан ёсоор нийлүүлэхээр болжээ.

Хятад улсаас Монголд шатахуун нийлүүлэх гэрээнд сард 10 мянган тонныг нийлүүлнэ гэж заасан байна.

Хятад руу энэ онд 700 гаруй мянган тонн газрын тос, ирэх онд нэг сая гаруй тонныг нийлүүлэхээр манай улс төлөвлөжээ.

“Петро Чайна”-аас жилд 4000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг гадныханд нийлүүлэх боломжтой гэж салбарын яамныхан тооцоолсон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ