Нью-Йоркт төөрсөн монгол жуулчныг хайж байна

Нью-Йорк хотын цагдаагийн газраас Монголын жуулчинг эрэн хайх ажиллагаа өрнөөд байгаа гэнэ. Ингэхдээ тус хотын Манхеттэн дүүргийн оршин суугчдаас тусламж хүсчээ.

Манай улсын 62 настай Д.Болд гэх энэ иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн, гол нь англи хэл мэдэхгүй учраас төөрсөн бололтой. Тэрээр Лонг-Айландын Фейрфилдэд буудаллаж байсан бөгөөд энэ сарын 27-ны өдөр Манхеттэн дүүргийн 8-р өргөн чөлөө, 31-р гудамжинд явж байгаад ор сураггүй алга болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ