Цэцэрлэгийн 43 хүүхэд хорджээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 25 хүүхэд хоолны хордлого авчээ. 10 сарын 29-ний 23:00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 байсан бол өчигдрийн байдлаар 43 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хүүхдүүдийн бие дунд зэрэг байгаа бөгөөд юунаас болж олон хүүхэд хордсоныг шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэнэ.
Энэ удаагийн хоолны хордлого нь он гарсаар гарч буй тав дахь хордлого бөгөөд дөрөв нь цэцэрлэг сургуулийн хүүхдүүд хордсон тохиолдол байна.
Тиймээс хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус аймагт өнгөрсөн есдүгээр сард сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордож байсан бөгөөд энэ удаагийнх хоёр дахь тохиолдол нь юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ