Хорт хийнд хордсон ажилчид ухаан оржээ

Энэ сарын 28-нд Ус сувгийн харьяа төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэж байсан хоёр ажилтан хийнд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэднийг аврах гэж байгууламж руу орсон зургаан ажилтан мөн хордон, Цэргийн госпитальд эмчлэгдэж байгаа юм.

Хоёр ажилтны хувьд хорт хийнд угаартан ухаан алдаж унасан бөгөөд хоёр хоногийн турш ухаангүй байсан байна. Одоогоор тэд ухаан орсон бөгөөд хүний хэл яриа ойлгож байгаа гэнэ. Амьсгалын замаар хийн хордлого авсан учраас даралтат хүчилтөрөгчийн эмчилгээнд хамруулсан бөгөөд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Харин нөгөө зургаан ажилтны хувьд биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ. Тус ажилчдын гурав нь суурь өвчтэй байсан байна. Тэдэнд мөн хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос эмнэлгээс гарах аж.

Тус байгууламжийн нь дөрвөн метрийн гүн бөгөөд тухайн үед ажилчид хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмээ сахиж, ажлын хувцас, хошуувч, амны хаалттай ажиллаж байсан. Худагт ажиллаж байгаад гараад буцаж ороход хорт хий үүссэн байснаас ажилчид ухаан алджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ