Сурагчдад 30.000 ном үнэгүй тараалаа

Оюутан, сурагчдыг ном уншихаа больсон гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэтэл хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа өрх бүл хэд билээ. Хичээлийн номыг нь гүйцэт худалдан авч өгч чадах эцэг, эх хэчнээн билээ. Тэгвэл энэ хүнд бэрх цагт нэгэн сайн мэдээг та бүхэнд дуулгахад таатай байна. Завхан аймгийн Улиастай хотын Хүүхэд залуучуудын ордонд 30.000 ширхэг номыг сурагч хүүхдүүддээ үнэ төлбөргүй тараажээ. Энэ нь ирээдүйдээ маш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа буянтай үйлс билээ.

Үүнээс үлгэрлэн бусад орон нутаг болоод нийслэлийн захын хорооллуудад сурч, амьдардаг сурагчиддаа хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагууд санаачлагаараа номтой нөхөрлүүлэх ажлыг зохион байгуулбал нийгэмд ном унших сэдэл, сонирхол бүхий иргэдийн тоо урьдын адил нэмэгдэх буй за.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ