Б.Дангаасүрэн агсны хоёр нүдийг Сиднейд авсан уу?
АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн агсан Австралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдаад 7 жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд түүний төрсөн дүү Б.Дансал ахынхаа үхлийн үнэн бодит шалтгааныг олж тогтоолгохын төлөө уйгагүй явж ирсэн ч, үр дүн гараагүй. Гэхдээ тэрбээр заавал учиг үнэнийг олох ёстой хэмээн тэмцсээр байгаа юм. Түүнчлэн ахынхаа үхэлтэй холбоотой шинэ баримтыг дэлгээд байгаа тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст хандана, өргөдөл, гомдлоо аваачиж өгнө гэдгээ хэллээ. Болохгүй бол Азийн хүний эрхийн байгууллагад хандана гэж байна.

Тухайн үед ахтай нь хамт явж байсанАлтангэрэл, Доржпалам, Гунгаа, Энхтуяа нар худлаа ярьсан гэж тэр үздэг. Учир ньГунгаа, Энхтуяа нар АТГ-ын дэд дарга Сундуйсүрэн рүү утсаар ярихдааахыгнь зочид буудалд нас барсан гэжхэлсэн байдаг ч, ямарч зочид буудал байгаагүй. Айлд нас барсан байдгийг тэр хэлдэг. Түүнчлэн тэр ярихдаа“Яг үнэндээ Авсралийн Сиднейд хоёр Монгол айл байдаг. Түвшинжаргалынх бас нэг эмэгтэйгийнх. Энэ хоёр айлд АТГ-ын 6 хүн очоод гурав гурваараа хоёр айлд салж байрласан байдаг. Алтангэрэл, Доржпалам нар тухайн айлын хүмүүст заавар зөвлөгөө өгсөн нь илт байдаг. Тэд дарга зочид буудалд нэг хоночихоод маргааш нь манайд ирж хоносон гэж ярьсан. Тэндээ хоол хийж идсэн байгаа юм. Тэгээд оройтоод хоносон боловч тэр шөнөдөө нас барсан гэдэг. Тэгэхээр нь би ахын буусан зочид буудал руу явмаар байна, хүргээд өг гэж Алтангэрэлд хэлсэн.Гэтэл Алтангэрэл “Уучлаарай Дансал гуай , бид зочид буудалд байрлаагүй” гэсэн юм. Тэгээд“Та онгоцны буудал дээр буухдаа хүн аймаар стресстэй буусан, тэгээд айгаад хэлээгүй” гэж хэлсэн. Би , “Та нарын ярьсан хэлсэн худлаа юм байна” гэж хэлэхэд дуугараагүй. Тэр орой ньби Түвшинжаргалын эхнэр Эрдэнэцэцэгтэй уулзахаар гэрт нь очсон. Тэгээд “Юу болоод байгааг би ойлгохгүй байна, Алтангэрэл болоод ахтай явсан хүмүүс та нарт заавар зөвлөгөө өгсөн, юу гэсэн, танар яагаад худлаа ярьсан, ах буудалд буугаагүй, танайд ирээд хоёр дахь хоног дээрээ нас барсан байна”гэж хэлсэн. Яагаад ингэж худлаа хэлж байгаа юм гэхэд тэр эмэгтэй уйлаад юу ч хэлээгүй. Гунгаа, Алтангэрэл, Доржпалам нар тохиролцоод бүхнийг нуусан.”Хэмээн ярьж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ