Энхтайваны гүүрийг засна

Энхтайваны гүүрний дам нуруу, тулгуур, хашлага хэсгийг энэ зун засварлахаар болсон байна. Мэргэжлийн хяналтын газраас Энхтайваны гүүрний урд талын захын тулгуурын хажуу талын бетонон хананы өнгөлгөөний хавтан хагарч, ан цав гарсан, бетонон даацын хана суулт өгсөн, дам нурууны хамгаалалтын бетон эвдэрсэн зэрэг эвдрэл үүсээд байгааг тогтоосон учир ийнхүү засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ