Бельгийн бизнес эрхлэгчид манайд айлчилж байна

БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бельгийн Вант Улсын ЭСЯ болон Бельгийн AWEX байгууллага хамтран Бельгийн цөөн тооны бизнес эрхлэгчдийн айлчлалыг энэ сарын 13-16-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулна. Энэ хугацаанд Бельгийн компаниуд Монголын компаниудтай ганцаарчилсан уулзалт хийхээс гадна семинар зохион байгуулах юм. Семинар өнөөдөр 14.30 цагт МҮХАҮТ-ын 507 тоот Хурлын танхимд болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ