Нярай үрээ хаясан эхийг цагдаа нар олжээ

Энэ сарын 26-ны өдөр СХД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс дөнгөж 7-14 хоногтой нярайн цогцос олдсон. Нярайг шар өлгийнд боогоод хаячихсан байсан гэнэ. Тэгвэл өнөөдөр нярайн ээжийг олсон байна. Хүүхдийн ээж Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан охин байсан байна.
Тэрээр СХД-ийн 19-р хороонд түр оршин суудаг аж. Эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг хуультай.
Мөн үүнтэй адил хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан байна. Одоогоор тус нярайн эх олдоогүй байгаа бөгөөд энэ талаар мэдэж байгаа хүн цагдаагийн 102 дугаарт залгаж мэдэгдэнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ