АН-аас мэдээлэл хийв

Өнөөдөр Төрийн ордонд АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэлсэн. Тус зөвлөгөөнд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн АН-ын дарга төлөөллүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй төлөөлөл мэдээлэл хийлээ.
Ц.Оюундарь "Өнгөрсөн хавар, зун, намрын турш манай намын 10 гаруй гишүүд оролцож 84 суманд ажиллаж, сумын чуулган хийсэн. Энэхүү чуулгануудын хаалт болгож, энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна" гэсэн юм.
Мөн түүний хэлж буйгаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүд нь төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа бөгөөднамын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхитэй оролцож байгаа гэнэ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ