Ким Кардашьян жирэмсэн гэв үү?

Саяхан өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр реалити шоуны од, рэппер, бизнесмэн эр Канье Уэстын эхнэр Ким Кардашьян үг алджээ.

Иймээс хэвлэлүүд энэ хос удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ хэмээн шуугиан дэгдээв. Ким бүсгүй өмнө нь ч хайртай хүндээ дахин нэг хүүхэд төрүүлж өгөхийг мөрөөдөж байгаа гэдгээ ярьж байсан билээ.

“Би жирэмсэн болоод тусгай хувцас худалдаж аваагүй. Зүгээр л ердийнхөөс арай нэлхгэр, хэмжээ томтой хувцас авч байсан. Одоо ингэх үгүйгээ мэдэхгүй юм. Яахаа бодоогүй байна. Би жирэмсний хувцас өмсөөгүй хүн шүү” гэж Ким ярьжээ.

Сэтгүүлчид түүний энэ үгнээс ургуулан Ким дахин жирэмсэн болжээ гэж таамаглав.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ