Найман настай хүүхэд гэртэйгээ шатжээ

БЗД-ийн 19-р хороо, “Цайзын 53... тоотод гэр шатаж байна дотор нь хүүхэд байгаа” гэсэн дуудлага Гал унтраах 63-р ангид иржээ. Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан шалгахад уг тоотод суух найман настай эрэгтэй Мгэх хүүхэд таван ханатай гэртээ галын улмаас нас барсан байжээ.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын буруугаас хүүхэд гэртээ шатаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ