Хүдэр сумынхан гүүртэй боллоо

Орон нутгийнхны хувьд дэд бүтэц, зам, гүүрийн асуудал нэлээд тулгамддаг. ТэгвэлСэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дэх Хүдэрийн гол дээгүүр төмөр бетонон урт,богино хоёр гүүр нэгэн зэрэг ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Гүүр баригдсанаар иргэд бартаа бүхий замаар 10 гаруй км тойрч явдаг байсан хүндрэл үгүй болж байгаа юм. Гүүрийн ажилд улсын төсвөөс 2,9 тэрубум төгрөг зарцуулсан бөгөөд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “HKB” компани нэг жилийн хугацаанд барьжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ