Алберт Эйнштейний амжилтын энгийн нууцууд


1.Сониуч бөгөөд оролдлоготой бай.
“Надад ямар ч онцгой авьяас гээч юм байхгүй. Би ердөө л сониуч бас оролдомхой хүн”.
2. Тэвчээртэй бөгөөд шургуу бай.
“Би учиргүй их ухаантай нэгэн бус. Би бол ямар ч бодлого бодсон хариуг нь олохоос нааш бууж өгдөггүй л хүн”.
3. Оюун ухаанаа гол зүйлдээ төвлөрүүл.
“Ямар ч эр хүн хүүхэнтэй үнсэлцэж байхдаа ч гэсэн, хэрвээ тэр хүүхэнд буюу тэр үнсэлтэд анхаарлаа хандуулаагүй бол аваар хийхгүйгээр машинаа бариад явж чадна”.
4. Ургуулан бодохуй гэдэг агуу хүч.
“Ургуулан бодохуй бол ерөөсөө бүхий л зүйл гэсэн үг. Үйл явдал цаашид яаж өрнөхийг ургуулан бодохуйн хүчээр л мэднэ. Ургуулан бодохуй бол бүр мэдлэгээс ч илүү (чухал) зүйл”.
5. Алдалгүй яахав.
“Хэзээ алдаагүй хүн бол хэзээ ч шинэ зүйлийг хийж туршаагүй хүн”.
6. Өнөөдрөөрөө амьдар.
“Би хэзээ ч ирээдүйн тухай бодож байгаагүй. Ирээдүй гэдэг чинь яг одоо, өнөөдөр л ирж байгаа юм”.
7. Чухал бай.
“Амжилттай бус, чухал, ач холбогдолтой байхыг эрмэлзэж яв”.
8. Өөр үр дүнг бүү хүлээ.
“Нэг л зүйлийг давтан давтан хийх атлаа өөр, өөр үр дүнг хүлээх нь утгагүй”.
9. Мэдлэг бол туршилтын үр дүн.
“Мэдээлэл яг тэр чигээрээ бол мэдлэг бус байдаг. Энэ мэдээллийг хэрхэн гаргасныг нь олж мэдэх хэрэгтэй”.
10. Дүрмийг нь мэд.
“Та тоглоомын дүрмийг мэдэж байж л хэнээс ч дутахгүй тоглоно”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ