Солонгосын алдарт дуучин залуугийн зүрх зогсчээ

Солонгос улсын нэрт дуучин Шин Хе Чолэнэ сарын 28-ндөвчний улмаас гэнэт таалал төгсчээ. Тус улсын рок хөгжмийн урсгалын нэрт төлөөлөгч түүнтэй салах ёслол гүйцэтгэх ажиллагаа өнөөдөр Сөүл хотын Сунгпа дүүрэг дэх нэгэн Буяны газар болж, найз нөхөд болон олон тооны дуучид цугларсан юм.
Тэд цугларсан даруй талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгааныг тодорхой болгон, зохих этгээдүүдэд ял шийтгэл оноохыг хүсч байгаагаа мэдэгдэн, чандарлах ажиллагааг зогсоосон байна.
Талийгаач нь хэд хоногийн өмнө гэдэс нь өвдөөд байна хэмээн эмнэлэгт хандсан бөгөөд түүний ходоодонд яаралтай мэс засал хийх хэрэгтэй хэмээн үзсэн эмч,ердөө маргааш нь ходоод багасгах мэс заслыг хийсэн байна. Мэс заслын дараа 2 хоног ихээхэн халуурч, гэдэс өвдөж байна хэмээн хэлж байсан талийгаачийн зүрх 3 дахь хоногтоо гэнэт зогсон, түүнд амьсгалын аппарат зүүсэн ч тун удалгүй нас баржээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ