Өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцдог байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт,хэмжлийн нэгдмэл байдалд”хяналт шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар ихэнх аж ахуйн нэгжийн удирдлагуудын хэмжилзүйн хууль тогтоомжийн мэдлэг хангалтгүй, улсын баталгааны хугацаа дууссан тоолуурыг ээлжит баталгаажуулалтад хамруулах, хуучин /ашиглалтанд ороод олон жил болсон/ байруудад усны тоолуур суурилуулах ажил дутуу хийгдсэн зогсонги байдалтай болсон байгаа нь ажиглагдаж байжээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.

  1. Айл өрхүүдийн усны тоолуурын баталгаажуулалтын хугацаа дууссан
  2. Улсын баталгаагүй тоолуурын заалтаар усны төлбөр тооцоог гүйцэтгэдэг,
  3. Хэмжих хэрэгсэл суурилуулах тусгай зөвшөөрлийг Стандартчилал, хэмжил зүйн газраас аваагүй.
  4. Оронсууцны барилгуудын усны тоолуурбарилгынзургийндагуу айл дотор байрладаг тул зарим үед тоолуурын заалтыг үнэн зөв авч чаддаггүйгээсзаалтын зөрүү гарч төлбөр тооцоо буруу бичдэг зэрэг нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.
  5. Мөн зарим аж ахуйн нэгжүүд ньбайруудын /хэрэглэгчийн/ цахилгаан эрчим хүчийг мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг, айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцдог зэрэг зөрчил илэрсэн нь “Эрчим хүчний тухай” хуулийн холбогдох заалтыгзөрчиж байна.

Нийт 102 зөрчил илрүүлж, 61 зөрчлийг арилгуулж, 12 аж ахуйн нэгжид 48 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн 11 аж ахуйн нэгжид хуулийн дагуу 2 сая 084.0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулжээ. Мөн улсын баталгааны хугацаа дууссан 185 ширхэг усны тоолуурыг ээлжит баталгаажуулалтад хамруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ