XX зууны дуулиант тагнуулч эмэгтэй

Маргарет Гертруда Целле 1876 оны 8-р сарын 7-нд Голландын Лаувардене хотод малгай урлагчийн гэрт төржээ. Бага байхад нь эцэг нь дампуурч хаашаа ч юм алга болж, ээж нь нас барсан байна. Өнчин охиныг өвөө нь өсгөжээ. Охин өсч томрон, нэгэн хэвийн хөдөөний бөглvv амьдрал уйтгартай санагдах болж, улмаар алс хол яван адал явдалтай учрахыг мөрөөдөх болжээ.

Нэгэн удаа сонин дээр танилцах зар vзэж суугаад колонийн армийн ахмад Рудольф Маклеодтай танилцжээ. Удалгvй тэд нар Ява, Суматр зэрэг vзэсгэлэнтэй газруудаар аялаж vзсэн аж. Гэтэл тvvний нөхөр нь харгис, хатуу ширvvн хvн байснаас vvдэн гэр бvлийн амьдрал нь бvтэлгvйтэж, тэрээр хvvхдvvддээ хор уулгаснаас болж том хvv Норман нь нас барж, охин Гертрудаг арайхийн амийг нь аварчээ.

1903 онд Маргарет нөхрөөсөө салж, Европ руу явж, охин нь эцэг дээрээ vлдсэн байна. Мата Харигийн охины тухайд янз бvрийн цуу яриа байдаг. Зарим нь тvvнийг Дэлхийн I дайны vед амь vрэгдсэн гэж нотолдог бол өөр бусад нь тvvнийг сайн боловсрол эзэмшин, Жакартад амьдарч байсан гэдэг байна.

Тэрээр Японы эзлэн тvрэмгийллийн vед нууц байгууллагад элсэн Вьетнам, Хойд солонгост туршуул хийж яваад 1950 онд Хойд солонгосын сөрөг тагнуулд баригдан цаазлагдсан байна. Гэвч энэ хvн vнэхээр тvvний охин мөн эсэх нь тодорхойгvй.

Маргарет Парист ирээд эхлээд циркт морин vзvvлбэр vзvvлж байгаад Урлагт хvчээ vзэхээр шийдэж бvжигчин болжээ. Маргарет зарим нэгэн талаараа дорно дахины дvр төртэй, уян налархай хөдөлгөөнтэй, Ява, Суматр арлуудын зэрлэг омгийнхны ёслолын бvжиг хийдэг байжээ. Циркийн захирал нь тvvнд тусалж, дээдсийн хvрээлэнд бvжиглэх боломж олгосон байна. Чухам энд л тэрбээр Мата Хари гэдэг содон нэртэй болсон аж.

Урьд өмнө нь огт vзээгvй дорнын бvжиг, тэр тусмаа тайчих урлаг, дайны өмнөх Европыг гайхшруулж, Парис, Вена, Берлин, Амстердам, Ром, Монте-Карлод тvvнийг шvтэн бишрэгчээр дvvрч, мөнгө халаас руу нь өөрөө урсан орж байлаа. Мата энэ мөнгөөрөө vнэт цаас, vнэтэй vл хөдлөх хөрөнгө худалдаж авсан боловч дараа нь энэ бvхэн нь хаашаа ч юм гэнэт алга болж, өр тавих болж, өөрөө зээлдэгч нараасаа зугатах болсон байна.

Арга ядахдаа Европоор аялан тоглох Дягилевийн жvжигчдийн тоонд орох гэсэн боловч тэр нь бvтсэнгvй. Мата Харигийн энэхvv нууцлаг байдал, гоо vзэсгэлэн, дээдсийн хvрээлэнгийн холбоо сvлбээ, мөнгөөр байнга гачигдаж явсан зэрэг нь тагнуулын байгуулагын анхаарлыг татсан байна. Vнэн хэрэгтээ Мата Хари хэн байв? Тагнуулч уу? Шvvхээр хилс шийтгvvлсэн гэмгvй нэгэн байсан уу? Тvvний тухай олон арван худал vнэн нь мэдэгдэхгvй домог, цуу яриа гарсан байдаг бөгөөд тэр бvрийг бичнэ гэвэл бvхэл бvтэн боть болох буйзаа. Матагийн талаар бага ч гэсэн ойлголттой болох vvднээс эдгээрээс зарим нэгийг энд сийрvvлье.

Ингээд эхний хувилбараар бол Мата Хари-бvр 1914 онд ахмад Маклеодоос салсны дараа л Германы тагнуул болсон байна. Тvvнд хувийн даруухан хэрэгцээгнь хангах мөнгө л хэрэгтэй байсан бололтой. Германы тагнуулын байгууллага тvvнд “Н-21″ гэсэн нууц нэр өгсөн нь дайны өмнөх туршуулуудын хэрэглэж байсан хуучирсан таних тэмдэг байсан бол дайн эхэлсэний дараа “AF” гэсэн тэмдгээр солигдсон байна. Гэсэн хэдий ч энэ талаар батлах ямар нэгэн баримт байхгvй байгаа аж.

Өөр нэг сураг бол дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Мата Хари Парисаас гарч Герман руу явжээ.Тэнд байх vед нь дайн эхэлсэн учраас буцаж чадалгvй хэсэг хугацаанд vлдэх хэрэгтэй болсон байна. Дайны эхний өдрийн өглөө бvжигчинг Берлины цагдаагийн газрын даргатай хамт өглөөний цай ууж байхыг харжээ. Чухам энэ vед л Германчууд тvvнийг өөртөө элсvvлсэн гэж vздэг.

Шvvх хурал дээр тэр тун энгийн хариулт өгсөн байна. Мата: “Германд жvжигчдийн хувцас хэрэглэлийг цагдаа нар хянах эрхтэй байдаг. Тэр vед намайг хэтэрхий задгай хувцасласан байна гэж vзээд цагдаагийн дарга намайг шалгах гэж орж ирсэн юм. Тэгээд л бид хоёр танилцсан. Мэдээж, тэр хvн олны танил хvн учраас хэн ч танихгvй шахуу жирийн нэг эмэгтэйн хамт олны өмнө гарч ирнэ гэдэг байхгvй” хэмээн даруухнаар хэлсэн байдаг. Эдгээрээс гадна дайны vед Мадридад нэг хэсэг Матагийн амраг нь байсан Германы цэргийн атташе Ганс фон Кале өөртөө элсvvлсэн гэж vздэг.

Энэ мэтчилэнгээр тvvний тухай олон зvйлийг бичиж болох боловч уншигчдад, хэн анх өөртөө элсvvлсэн, хэний төлөө ажилласан зэргээс илvv Германы тусын тулд хэрхэн тус хvргэж, Францад хэр хохиррл учруулсан нь сонин байх учраас бид энэ асуудлыг тvр орхие. Мата Харид байнга л мөнгөний хэрэг гарч, орлого нь зарлагаа нөхөж хvчирдэггvй байсан байна. Ингээд маш сонин, этгээд гэмээр шийдвэр гаргасан байна. Хэрвээ Германы тагнуулын байгууллага миний ажилд хангалттай мөнгө төлж байгаа юм чинь яагаад би Францын тагнуулд өндөр vнээр ажиллаж болохгvй гэж? гэж бодоод Мата Францын сөрөг тагнуулын дарга, ахмад Лядутай уулзахаар шийджээ.

Тvvнтэй уулзахын тулд нэлээн эртнээс Матаг өөртөө урьж байсан фронт орчмын Виттель хотын захирагчтай уулзахын тулд нэвтрэх vнэмлэх авах, мөн эмчилгээ хийлгэх бодолтой байсан тул vvгээр шалтаглаж болох юм гэж бодсон аж. Тэрээр Германы штабд ажилладаг гэдгээ хэлсэнгvй, тэр удаан ярилцсаны дараа Мата Францын тагнуулын албаны туршуул болжээ. Шинэ элссэн тагнуулын эхний даалгавар бол Испанйар дайрч Бельги орох байв. Явахаас нь өмнө ахмад Ляду дахин уулзаад хоёрт талд ажиллаж болохгvй шvv гэдгийг далд утгаар Матад сануулаад vгvй бол ажил хэрэг муугаар төгсч болохыг анхааруулсан байна. Vvний хариуд Мата Хари Францын тагнуулын албанд шударгаар зvтгэх болно гэсэн утгатай vг хэлээд явжээ.

Мата Хариг Испани руу явж байхад ахмад Ляду зөв ажиллаж байгаадаа итгэж эхэлжээ. Учир нь Францын тагнуулын алба Мадридад байгаа Германы цэргийн атташе Берлинтэйхарилцдаг нууц тvлхvvрийг гартаа оруулсан болохоор одоо “шувуухай” жиргэж эхлэх нь гарцаагvй байлаа.Vнэхээр тvvний бодсоноор нь болж, удалгvй хэлтсийн жижvvрийн офицер сандран, нэгэн мэдээг тvvнд авчирч өгсөн байна. Тvvний утга нь: ‘Туршуул Н-21 Испанид ирсэн. Тэр Францын тагнуулын албанд орж чадсан.

Одоо гvйцэтгэх ажлын заавар, шаардагдах мөнгө ирvvлэхийг хvсэж байна. Мөн дараах цэргийн анги нэгтгэлvvдийн байрлалуудыг мэдээлж байна. Францын төрийн томоохон зvтгэлтэн Н гэгч гадаадын нэгэн орны гvнжтэй дотно харилцаа тогтоосон гэх мэдээ байна…” гэж байв. Германы штабаас хариу болгож: “Туршуул Н-21 -ыг Франц руу буцаж ажлаа vргэлжлvvл гэж дамжуул. Мөн Котуар д Эсконтод очиж Кремерээс 5000 франкын чек ав гэдгийг хэл” гэжээ. Энэ цахилгаан мэдээг уншсан ахмад Мата Хари Германы туршуул гэдэг нь vнэн байж гэж бодсон аж. Гэхдээ тухайн vедээ Мата Хари Францын тагнуулын албанд vнэтэй тус хvргэж чадсан билээ.

Гэрээр Англичууд Мароккогийн усан боомтод шумбагч онгоцнуудын тусламжтайгаар десант буулгах гэж байгааг мэдсэн Германчууд тэднийг отож байгаад бут цохихоор төлөвлөж байсныг өөрийн нууц амраг Ганс фон Каллегаас мэдэж аваад тэр даруй Мадридад байгаа францын нууц туршуул, хурандаа Данвинд дамжуулжээ. Хурандаа энэ мэдээг аваад Лондон руу илгээв. Гэвч Германчууд энэ радио мэдээг замаас нь барьж аваад тайлан уншжээ. Мэдээлэл хаанаас алдагдсаныг ч Германчууд дор нь ойлгож Ганс фон Каллед хатуу сануулга өгч, Ганс ч өөрийн ээлжиндээ нууц амрагаа хатуу зэмлэсэн байна.

Болж буй хэрэг явдал хаашаа эргэж байгааг мэдсэн Мата Хари дахин Данвин руу очиж Германы тагнуулын алба Францын бvх нууц тvлхvvрийг нь мэддэг, мэдээнvvдийг нь тайлж уншдаг болсон тухай чухал мэдээг дуулгажээ. Магадгvй энэ нь тvvний байгуулсан эцсийн гавъяа байсан бизээ. Мата Хари эхний мэдээний нэгэн адил хоёр дахь мэдээгээрээ холбоотны армийн олон мянган цэрэг дайчдын амийг аварсан юм. Одоо бол Лядугийн амласан сая фунт стерлингийг авах бvрэн эрхтэй болсон байлаа. Харамсалтай нь тvvнд өгсөн шагнал нь тэс өөр зvйл байсныг Мата Хари гадарласангvй… 1916 оны Зул сарын баярыг Мадридад өнгөрөөгөөд Мата Хари баяр ёслолын байдалтайгаар хувцаслан Парис орохоор галт тэргэнд суужээ. Харин энэ аялалыг тэсэн ядан хvлээж байсан хvмvvс нь бол Германчууд тvvнээс vнэтэй мэдээ авахаар зэхэж байсан бол Францын тагнуулын алба “шувуухай” хэрхэн тэдний торонд орж ирэхийг хvлээж байв.

Харин Мата Хари ахмадаас нэг сая франкаа авахаар явж байлаа. Гэвч сарын дараа 1917 оны 2-р сарын 13 нд Францын цагдаа нар тvvнийг Германы талд тагнуул хийсэн хэргээр баривчилжээ. Хэдэн cap байцаалт vргэлжилж, эцэст 1917 оны 7-р сарын 24-нд тvvний хэргийг шvvхэд шилжvvлжээ. Мата Харигийн Франц Улсад учруулсан хохиролыг тооцож тодруулсангvй. Гэвч сонин хэвлэл тvvнийг буруутай хэмээн нэгэн зэрэг бичиж, Мата Харигийн тухай элдэв хачир нэмж, тvvний энэ гэмт ажлаас болж холбоотны 17 хөлөг онгоц живж, бараг дивиз шахуу цэргийн амийг авч одсоныг дурдаж байжээ.

Мөн хөөрхий энэ эмэгтэйд нэрмээс болсон нэг зvйл бол олон нийтийн дургvйцэл дээр соёолж, одоо бvр дэлбэрэх гэж байгаа галт уул шиг болоод байсан хvмvvсийн уур хилэгнэлийг хvргэсэн францын армийн хаврын давшилт болох “Нивел”-н ажиллагаа бvтэлгvйтэн сvйрч, холбоотнууд энэ тулалдаанд 220000 гаруй цэрэг офицероо алдаад байсан энэ явдлыг Германы тагнуул туршуулууд, тэр дотроо хамгийн тvрvvнд Мата Харитай холбон тайлбарлаж байжээ.

Харин энэ тулааны ялагдлын жинхэнэ шалтгааныг цэргийн шинжээчид, мэргэжилтнvvд тайлбарлахдаа Францчууд энэ ажиллагаанд урт хугацаагаар бэлтгэхдээ стратеги, тактикийн өнгөлөн далдлалт огт хийгээгvй, явган цэргийн давшилт хийхдээ хуучирсан арга барилаар явуулсан, Германы стратегийн нөөц хvчин болох 52 дивизийн хvчин чадлыг дутуу vнэлсэн гэж vздэг байна.

Энэ тулалдааны дараа олон генералууд огцорч, ихэнх нь армиас халагдсан юм. Гэвч олон нийтийн дургvйцлийг намдаахын тулд хэн нэгнийг золиослох хэрэгтэй байв. Шvvх хурал дээр Мата Хариг давшилттай холбоотой нууцыг дамжуулсан гэдэг vндэслэлийг чухал баримт болгон дэлгэн тавьсан байсан бол хоёр дахь буруутгах эд мөрийн баримт нь энэ бvхний төлөө Германчуудаас ихээхэн хэмжээний мөнгө авсан асуудлыг оруулжээ.

Мата Хари шvvх хурал дээр эдгээр мөнгөний хагасыг өөрийнхөө орлогоор олсон зарим нэгийг нь Германы туршуулууд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгөө санаатай тvvний тооцоон дээр бичдэг байсан гэж мэдvvлсэн боловч шvvх огт авч хэлэлцсэнгvй. Ингээд санал нэгтэйгээр Матад цаазаар авах ял оноожээ. Цаазлагдах өдрөө хvртэл Мата Хари Сен-Лазарын шоронд ганцаар хорих өрөөнд суун өнгөрvvлсэн байна.

10-р сарын 15-ны өглөө vvрээр тvvнийг дуудаж сэрээхэд тэрээр маш их дургvйцсэн өнгөөр: Эрт байна шvv дээ. Тэгээд бvр vvрээр шvv, ямар хачин дэг журамтай газар вэ? гэсээр босож ирсэн аж. Сvмийн лам тvvнд хандан залбирахыг хvсэхэд Мата Хари: “Надад хамаагvй ээ. Ер нь юу ч хамаагvй, амьдрал гэдэг юу ч биш, vхэл ч мөн адил. Vхэх, сэрэх, зvvдлэх зэрэг нь ямар ялгаатай юм бэ? Өнөөдөр эсвэл маргааш, орондоо орж унтах, гадуур салхинд зугаалах нь ямар ч ялгаагvй.

Эдгээр нь зvгээр л хуурам,өнгөн төдийл зvйл” гэж хэлжээ. Матад нэгэн санваартанд, амрагтаа мөн охиндоо захидал бичихийг зөвшөөрсөн байна. Мата Хари өгсөн тамхийг нь авсангvй, харин архинаас нь уужээ. Шоронгийн гадаа 5 хар машин хvлээн зогсож байв. Буудахаас нь өмнө нvдийг нь боох гэсэн боловч татгалзаж, бvрхэг сэрvvн тэнгэрийг харан инээмсэглэж байжээ. Мата Хариг Венсенскийн буудлагын талбайн хажууд байх ойд буудан хороосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ