Прокурорууд шүүгчид шиг цалин авахыг хүслээ

ШЕЗ-ийн даргын захирамжаар УИХ-аас тогтоосон шүүгчдийн цалинг хууль бусаар нэмсэн талаар хэл ам өнгөрсөн удаад гарч байсан. Үүний дагуу УИХ-ын дарга яаралтай арга хэмжээ авахыг холбогдох газруудад даалгасан бол ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийн цалинг нэмсэн нь хууль бус биш хэмээн тайлбарлаад байгаа. Тэгвэл энэ асуудал намжаагүй байхад прокурорууд цалингаа нэмүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболд, нам бүлгийн эвслийн бүлгүүдэд хүргүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Прокурорын Байгууллагын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “… прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана …”, мөн хуулийн 34-р зүйлийн 34.2 -т “… прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан. Хуулийн дээрх заалт болон прокурорын байгуллагын ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлт хүргүүлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ