Л.Гансүх “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гараад тав хонож байна. Тэрээр Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа хуурай өлсгөлөн зарлаж, улмаар бие нь муудсан.
Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс Л.Гансүхийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Л.Гансүх батлан даалтад гарсан даруйдаа Хан-Уул дүүрэгт байрлах “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хуурай өлсгөлөн зарласны улмаас хамаагүй хоол унд идэж чадахгүй, будааны шүүс ууж эмчилгээ хийлгэж байгаа аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ