НАВИГАЦИЙН ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЯВАГДАЖ БАЙНА

ИНЕГ-ын даргын тушаалаар тус газрын харьяа олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд, салбар албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах навигацийн үзлэг явагдаж байна.

Энэхүү үзлэг нь тус газрын харьяа олон улс болон орон нутгийн нисэх буудлууд, салбар албадын аэродром, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдлыг хавар-зуны ашиглалтаас намар-өвлийн ашиглалтад шилжүүлэх үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хамтын гэрээний биелэлт, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа нь Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрмийн шаардлагуудын дагуу явагдаж байгаа эсэхийг дүгнэн, мэргэжлийн зөвлөгөө өгч, ажиллагсадын сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ