ЭБОЛА НИСЭХ БУУДЛААР ДАМЖИН ТАРХАЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЛАА

Эбола өвчний халдвар энэ сарын сүүлчээр Франц, Их Британид гарах боломжтой хэмээн судлаачид өгүүлжээ. Бостоны Зүүн өмнөд их сургуулийн хэсэг эрдэмтэн уг өвчний тархалт, нисэх онгоцны чиглэлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр уг дүгнэлтийг хийсэн байна.

Тэдний тооцоолсноор энэ сарын 24-ний өдөр гэхэд Эболагийн халдвар Францад түгэх магадлал 75, Их Британид 50 хувьтай байгаа аж. Цаашлаад уг халдвар Бельги, Испани, Швейцарьт гарах боломжтой гэнэ. Гвиней, Сьерра-Леон, Либери зэрэг эбола өвчин тархсан орнууд нь франц хэлтэй учраас Франц улсад уг өвчин тархах хамгийн их магадлалтай аж. Харин Лондоны Хитроу нисэх буудал нь жуулчдын хамгийн их хөл хөдөлгөөнтэй агаарын боомт тул өвчний аюул дагуулж мэдэх юм.

Эболагийн вирусээр өвчилснөө мэдээгүй нэгэн Европт халдвар түгээх боломжтойг эрдэмтдийн судалгаанд өгүүлжээ. Энэ өвчний халдвар авсан хүний тоо өнгөрсөн баасан гаригийн байдлаар 7470-д хүрч, тэднээс 3431 нь нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ