Заазуурдуулсан хүү өмгөөлөгч авлаа


Харгис эцгийнхээ гарт заазуурдуулсан хүү өдгөө гэртээ байгаа. Цэргийн төв госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нуруундаа оёдол тавиулснаар өчигдөр эмнэлгээсээ гарсан.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүүд өмгөөлөгч болон сэтгэл судлаач эмч гаргаж өгчээ. Хүүгийн өмгөөлөгч өнөөдрөөс хэрэг дээр нь ажиллаж эхлэх аж.
Харин хүүгээ зодсон аав болох 46 настай иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид 5-8 жилийн ял онооно хэмээн заагдсан байгаа. Мөрдөн байцаалтын явцад зүйл анги, нэмэгдэж өөрчлөгдөж болзошгүй хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн. Гэвч “Лантуун дохио” ТББ-аас гурван хүүхэд болох эхийнх нь биед нарийн шинжилгээ хийлгэж, бүх зургийг нь авахуулж байгаа аж. Учир нь тэд аавд нь 5-8 жил хөнгөднө. Байнга тарчлан тамлан зовоож байсан гэж ялыг нь нэмүүлэх ёстой хэмээн үзэж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ