Монгол улс эболаг оношилно

Манай улс эболагаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭМЯ-аас ДЭМБ-д вирусээс хамгаалах хувцас, тоног төхөөрөмж, эм тарианы 160 сая төгрөгийн хүсэлтийг тавьсан байна.
Харин өнөөдөр тус өвчнийг оношлох оношлуурыг ДЭМБ манай улсад хүлээлгэн өглөө. Уг оношлуур нь нэг удаадаа 100 хүнээс сорьц авах хүчин чадалтай бөгөөд герман улсадүйлдвэрлэсэн 1500 еврогийн үнэтэй гэнэ.
Мөн оношлуураар эболаг бусад өвчнөөс ялгаж, таньдаг болох юм. Тус аппаратыг Азийн улсуудаас хамгийн анх манай орон хүлээж авсан байна. Дашрамд дуулгахад, манай засгийн газраас Эболагаас урьдчилан сэргийлэх тухай тогтоолыг баталж хувцас хэрэгсэл, ариутгалын бодис, тусгаарлах өрөө зэрэгт 400 сая гаруй төгрөгийг тусгахаар шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр эболагаар 13769 хүн халдварлаж, нас барагсдын тоо 4969 хүрээдбайгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ