Соргог бөхөнгийн эвэр хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б,Г,Ц гэгч этгээдүүд нэн ховор зүйлийн амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирээд худалдан борлуулах зорилгоор БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтаны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сэжигтэн Г,Б,Ц нар цагдан хорих 461-р ангид хоригдож байна.

Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгний хохирол учруулжээ.
Соргог бөхөнгийн экологи эдийн засгийн үнэлгээ: Эр нь 2.000.000 төгрөг, Эм нь 2.200.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг байна. МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ