Хаалттай хуралдсан АН-ын бүлгийн хурал завсарлалаа

Өнөөдөр өглөө хуралдсан АН-ын бүлгийн хурал завсарлага авлаа. Хаалттай болсон уг хурлаар ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус намын бүлэг хоёр удаа хуралдсан ч ерөнхий сайдыг огцруулах асуудалд нэгдсэн нэг байр суурьт хүрч чадаагүй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ерөнхий сайдыг огцруулах асуудлаар АН завсарлага авсан.

Харин энэ асуудлыг энэ сарын 5-нд буюу лхагва гарагт хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ