"Дэлхийн трансжендэр мисс"-т Монголоос Солонго оролцож байна

Дэлхийн трансжендэр бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Miss international queen 2014” тэмцээнд монгол улсаас Солонго гэх оролцогч оролцож байгаа юм байна.

Уг тэмцээн нь 10 дахь жилдээ зохиогдож байгаа ба 50 гаруй орны 2000 оролцогчоос шилдэг 50 бүсгүйг сонгон шалгаруулаад байгаа аж. Тэмцээн Тайланд улсад болж байгаа ба ялагчийг энэ сарын 7-нд тодруулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ