УСУГ-ын хордсон ажилчид эмнэлгээс гарна

Өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн зургаан ажилчид хордож эмнэлэгт хүргэгдсэн. Хордсон ажилчид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний хоёрынх нь биеийн байдал тааруу хэвээр байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Ажилчдын биеийн байдлын талаар ГССҮТ-ийн холбогдох албаны хүнээс тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон өвчтөнүүд өнөөдөр эмнэлгээс гарна. Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон ажилтнуудын хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн бөгөөд бусад 6 өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарна" гэлээ.

Ажилчид лагийн худаг цэвэрлэхээр ажиллаж байсан бөгөөд Ус сувгийн удирдах газарт төрөлжсөн хорт хий ялгарч байгаа нөхцөлд өмсөх зориулалтын баг байдаггүйгээс ийн ухаан алдаж, хийнд хордох явдал болсон гэх таамаг байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ