Улстөрчдийн "Памперс"

Улс төрд тогтсон суурь баримтлалгүй, үзэл бодолдоо тууштай бус нөхдийг товчхондоо урваач, шарваач л гэдэг. Зорилго нэгт нөхдөөсөө төдийгүй өөрийнхөө үзэл бодлоос ч ухарч нэг ёсондоо өөрөөсөө урвадагт нь тэр. Гэхдээ Хасбаатар бол улс төрч биш. Өөрийгөө улстөрч гэж боддог энэ эр олон нийтэд зүгээр л Улс төрчдийн "Памперс" мэт харагддаг. Энэ эр цагтаа чухам л Н.Алтанхуяг шиг л муу хүн алга хэмээн хэвлэлээр ярьж явсныг та харж байна.

Тэгвэл одоо намаа аврах, шинэчлэхийн тулд Н.Алтанхуягийг л хэвээр нь байлгах учиртай Ерөнхий сайдыг минь огцруулах гэсэн хүмүүсийг намаас хөөх хэрэгтэй хэмээн зарлаж явна.

Ерөнхий сайдыг Н.Энхбаярын араас шоронд явах ёстой хэмээн цамнаж явсан хүн эргээд тэр хүнийхээ зөвлөх болж цээжээрээ хамгаалж явна гэдэг ёстой улс төрд л байх үзэгдэл бололтой.

Хөгшин настай хүнсэн бол ярьсан хэлснээ мартаж гэхсэн. Залуу хүн ингэж хоёр нүүртэй үгс хэвлэлээр ярьж явах ямар ч муухай харагддаг юм. Ер нь ямар хүчин зүйл тэднийг тэгтлээ төрөл арилжуулдаг байна аа.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ