"MC Collection" хамтлагийнхан "Хэлж амжаагүй үгс" тоглолтоо энэ сарын 8-нд хийнэ

Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг "Эцсийн удаа", "Сурагч нас", " Хүлээлт", "Тэр л охинд", “Усан хулгана” гэх мэт олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан "MC Collection" хамтлагийнхан "Хэлж амжаагүй үгс" нэртэй тоглолтоо 11 сарын 8-нд зохион байгуулахаар болжээ.

Хүүхэд Залуусын хэдийнээ сонсох дуртай болсон тус хамтлаг анхгурван хүний бүрэлдэхүүнтэй 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд хүрсэн дуу бол “Эцсийн удаа” юм. Тэд 2009 онд анхны “Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан бөгөөд цомгийн өдөрлөгөө маскны ард өнгөрүүлсөн нь сонсогчдынанхаарлыг нэлээд татсан юм.

Улмаар 2010 онд дахин“Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь “Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийнбие даасан зургаа дахь жилийн тоглолтоотавих гээднилээд шаргуу ажиллаж байгаа ажээ. Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөдтухайлбал, 100 хувь амьд хөгжмийн хамтлагтай хамтарч тоглохгэнэ.

Ингээд та бүхэндээ "MC Collection" хамтлагийн цоо шинэхэн хоёр клипийг хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ