Дагавар хүүгээ сэхээнд ортол зодсон эцэг хүүтэй боллоо


Өнгөрсөн онд долоон настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол нь зодсон хэрэг гарсан. Уг хэргийн улмаас хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад гарсан юм. Харин одоо түүний биеийн байдал нь сайн байгаа аж.
Харин хойд эцэг болох Т-г Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, догшин авирлаж танхайрч гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр буруутгаж, 5.6 жилийн хорих ял оноосон юм.
Учир нь тэбрээр хүүг түүний 1200 төгрөгөөс хулгайллаа хэмээн 22.00 цагаас эхлээд шөнийн 00.00цаг хүртэл тамлан зовоож, хүзүү, гарыг нь түлж, толгойг нь хананд мөргүүлж, суран бүсээр ороолгосон гэдэг.
Өдгөө хорих ангид ялаа эдэлж буй Т-гийн эхнэр саяхан амаржиж хүүтэй болсныг Хүүхдийн төлөө үндэсний төвийнхөн мэдээллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ