С.Бямбацогт М.Зоригт гишүүн рүү мессеж бичээгүйг ТЕГ-аас тогтоолоо

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мессеж бичсэн тухай М.Зоригт гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тараасан. Тухайн үед С.Бямбацогт гишүүн мэдээлэл хийж, мессеж явуулаагүй болохоо мэдэгдсэн.
Улмаар хуурамч мессэжтэй холбоотой асуудлаар ТЕГ-т хандсан юм. ТЕГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гар утасны мессеж гэх олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн мэдээллийн дагуу шалгалт хийж үзэхэд тухайн зураг дээрх цаг хугацааны агшинд түүний утаснаас ямар нэгэн мессэж явуулаагүй, хүлээн аваагүй болохыг тогтоосон байна.
Иймд уг мэдээлэл хуурамч бөгөөд интернэтийн олон нийтийн сүлжээнд анх байрлуулсан этгээд нь өөрийн нэр дээр бус хуурамч хаяг ашигласан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ТЕГ-аас мэдэгджээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ