Ардчилсан намын бүлгийн гишүүд гарын үсгээ зурсангүй

Маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Удаан хугацаанд олон нийтээс далд байсан Ардчилсан намын гишүүдийн энэ асуудалд хэрхэн хандах нь маргааш ил болно.
Ардчилсан намын бүлэг өнөө орой Төрийн ордонд хуралдана гэсэн мэдээлэл байсан ч хуралдсангүй, хуралдая гээд ч ирц хүрэхгүй нь тодорхой байсан гэнэ. Учир нь бүлгийн хурал ерөнхий сайдыг огцруулахгүй хэмээн гарын үсэг цуглуулах зорилготой хуралдах тул гишүүд нь олдож өгөхгүй байгаа аж. Тиймээс бүлгийн гишүүдийн цөөнх нь л гарын үсэг зураад байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Мөн үүний өмнөхөн УИХ дахь Ардчилсан намын "Шонхор", "МоАХ" фракцийнхан хуралдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ