АМГ-ын дарга асан Д.Батхуягийн ялын тогтоолыг гардуулжээ


Анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсож, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй АМГ-ын дарга асан Д.Батхуягийг ялын тогтоолыг Нийслэлийн шүүхээс өчигдөр гардуулжээ.
Учир нь тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хянан хэлэлцсэнээр ялыг дөрвөн жил болгон бууруулж, тогтоолыг нь өчигдөр гардуулсан байна.
Ингэснээр Д.Батхуяг нар нь 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Д.Батхуягийг 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгаж ялласан билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ