31 алба хаагчдад дэслэгч цол олголоо

ЦЕГ-ын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдаж, Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам" -ын 2-т заасныг үндэслэн ЦЕГ-ын даргын 2014 оны 380-р тушаалын дагуу офицер орон тоонд дадлагажихаар ажиллаж байсан нийт 31-н алба хаагчдад "дэслэгч" цол олголоо.

Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02-р тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам" -ыг үндэслэн "Төрийн тусгай албан тушаалд ажиллах иргэний нөөцийн жагсаалт"-д бүртгэгдсэн 6-н алба хаагчийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилсон байна.

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдхүүний эгнээг өргөтгөн, тангараг өргөн ажиллахаар болсон бүх алба хаагч нартаа ажлын их амжилт хүсье.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ